Шууд Chart

Нислэгийн үед яагаад гар утсаа унтраах ёстой вэ

2019-03-14 10:21:47

Онгоц хөөрсний дараа 10000 фийт буюу 3000 метрийн өндөрт гарахад онгоцны дарга "суудлын даруулгын гэрэл"-ийг унтраасны дараа нисэх баг зорчигчдод зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч, нислэгийн горимд шилжсэн гар утас хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин онгоц хөөрч аюулгүй өндөрт ортол, "суудлын даруулгын гэрэл" ассанаас онгоц газардах хүртэл хугацаанд зорчигчид гар утсаа унтраах ёстой.

Учир нь "Нислэгийн хөдөлгөөнийг хянах цамхаг"-аас нислэг хөдөлгөөний удирдагч агаарын хөлгийн нисгэгчидтэй цахилгаан соронзон долгионоор холбогдож, тухайн нислэгт шаардлагатай мэдээллийг солилцдог. Харин зорчигчийн асаалттай гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл нисэх багт ирэх ёстой мэдээллийг дундаас нь сарниулдаг. Тодруулбал, онгоцны чухал систем болох холбоо навигац, хүлээн авагч, онгоцны ойртолтоос сэргийлсэн тоног төхөөрөмжүүд зэрэгт нөлөөлдөг байна.

. Иймэрхүү байдлаар хэдэн арван хэрэгсэл нисэх багийн холбооны долгионд нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс нислэгийн үед гар утсаа унтраах нь тухайн зорчигч өөрийн болон бусад зорчигчийн аюулгүй байдлыг хангаж байгаа явдал юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нислэгийн үед яагаад гар утсаа унтраах ёстой вэ  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-15 19:47
Italiin injener popoviin niseh ongotsnii turshiltiig urgeljluul
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 16:16
Zarim teneg garuud barag hoorch bhad utsaar yariad ORK zangaa gargaad bdag shuu. harhaar durgui hureed bdag yum
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 19:54
xaxxa
Содоо [127.0.0.xxx] 2019-03-14 13:56
Монголын үндэсний телевизийн орчуулга гэхэд арай дэндэнээ. Фиит гэдэг нь feet буюу foot гэсэн үгний олон тоо бололтой. Монголоор тохой гэж орчуулдаг 30.5 см шүү дээ нөхдөө. Ийм арчаагүй нөхдүүд монгол хэлээ устгаж байгаа ш дээ?
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 14:49
tohoi gdg chn ooroo europ negj l dee gadaad ug, hurwuuleed bichlee gehed medleggui archaagui bolchihgui l dee. harin cham shig hari ugee mongol ug gedeg nohduud mongol dhelee ustgaj baina
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 14:00
foot gdg chn hul gesn ug sht lol

Бидэнтэй нэгдээрэй