Шууд Chart

Даатгалын төлөөлөгчдийн шалгалтын дүн гарч эхэллээ

2019-03-14 10:29:37

Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын холбоотой хамтран хөдөө орон нутагт даатгалын төлөөлөгчдийн эрх олгох сургалт, шалгалтыг бүсчлэн зохион байгуулж байна. Сургалт, шалгалтын үйл ажиллагаа өнөөдөр Дорноговь-Говьсүмбэр аймгийн төлөөлөгчдийг хамруулснаар дуусна.

Хороо шалгалтын дүнг цахим хуудсаараа мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Говийн бүс болон Төв аймагт зохион байгуулсан шалгалтын дүн гараад байна. Өмнөговь аймгаас сургалтад суусан 29 оролцогчдоос 22 тэнцэж, 9 нь тэнцээгүй байгаа бол, Дундговь аймгийн нийт 20 хүний 9 нь тэнцэж, 11 тэнцээгүй байна. Харин Төв аймгийн хувьд 29 хүнээс 10 тэнцэж, 19 тэнцээгүй гэсэн дүн гарсан байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Даатгалын төлөөлөгчдийн шалгалтын дүн гарч эхэллээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй