Шууд Chart

Хэрэг бүртгэх албанаас оюутнуудад мэдээлэл хийлээ

2019-03-14 10:59:34

Цагдаагийн байгууллагаас "Нэг хором" аяныг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Нэг хором” аяны хүрээнд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 300 гаруй сонсогч, оюутнуудад “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, аяны талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн багш, сонсогч, оюутнууд “Нэг хором” аяныг дэмжиж үеийн залуусаа аянд нэгдэхийг уриалсан юм.


Хэрэг бүртгэх албанаас оюутнуудад мэдээлэл хийлээ  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй