Шууд Chart

Фэйсбүүк тайлбар хийхээс татгалзаж байна

2019-03-14 12:53:24

Олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүк, Инстаграм хуудаснуудад гацаа үүссэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Хэвлэлүүд твиттер хуудсаар бухимдлаа илэрхийлсэн хүмүүсийн нийтлэлүүдийг иш татжээ.

АНУ, Канад, Чил, Итали зэрэг улсын хэрэглэгчид лхагва гарагийн үд дунд 12 цагийн үед нийгмийн эдгээр сүлжээнд бүтэн цаг орчмын хугацаанд нэвтэрч чадахгүй байгаагаа бичжээ. Үүнээс цаг гаруйн дараа Фэйсбүүк компаниас зарим хэрэглэгчид фэйсбүүк хуудсандаа мөн, Инстаграм, Ватс-ап зэрэг сүлжээнүүдэд нэвтэрч чадахгүй байгааг баталсан байна.

Олон улсад үүссэн энэ гацаа цахим халдлагатай холбоогүй гэдгийг Фэйсбүүк твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ч, илүү тайлбар хийхээс татгалзжээ.


Фэйсбүүк тайлбар хийхээс татгалзаж байна  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй