Шууд Chart

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа

2019-03-14 13:23:16

Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Үүний хүрээнд Орхон аймгийн Цэргийн штабаас шинээр 18-н нас хүрсэн залууст Цэргийн үүрэгтний үнэмлэх, Орхон аймгийн Засаг даргын мэндчилгээг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах ёслолын хүрээнд 80 орчим залууст цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулсан байна. Ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь, ЗХ-ний 186-р ангийн захирагч, хурандаа Б.Жигжидсүрэн болон ахмад дайчид оролцлоо.

Дээрх ёслолын ажиллагааг Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулав. Залууст батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгын хүрээнд дээрх ажлыг явуулжээ.

Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагддаг гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.


Цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй