Шууд Chart

Сирийн Засгийн газраас 40 мянган иргэнд өршөөл үзүүллээ

2019-03-14 14:07:57

Хууль бус зэвсэгт бүрэлдэхүүнд оролцож явсан Сирийн 40 мянга орчим иргэнд Сирийн Засгийн газраас өршөөл үзүүллээ гэж Үндэсний эвлэрлийн байгууллагын баримтыг үндэслэн “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Тус байгууллагын захирал Яна Хаддурын хэлж байгаагаар алан хядагчдын хяналтад байсан бүсэд амьдарч байсан 6000 эмэгтэй Сирийн засаг захиргаатай учраа оролцож, аюулгүй, тайван амьдрах эрхтэй болсон гэжээ.

Түүнчлэн Сирийн эрх бүхий байгууллагуудтай харилцан уялдаатай ажилласны үр дүнд 40 мянга орчим дайчин хууль бус зэвсэгт бүрэлдэхүүнд дахин оролцохооргүй болж, улсдаа хууль ёсны дагуу амьдрах эрхтэй боллоо гэж мэдээлсэн байна.


Сирийн Засгийн газраас 40 мянган иргэнд өршөөл үзүүллээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй