Шууд Chart

“Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” уулзалт болно

2019-03-14 14:16:02

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт Захиргааны танхимын ээлжит уулзалт маргааш Дархан-Уул аймагт болно. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, “Хүний эрхийн дэмжих бүлэг” ТББ-ын дэмжлэгтэйгээр зохиогдож буй тус уулзалтаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох эдийн засгийн үр өгөөжийн талаар түлхүү мэдээлэл олгох юм байна.

Мөн GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд бүтээгдэхүүнээ хэрхэн гаалийн татваргүй экспортлох боломжийн талаар танилцуулж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас хуваалцана. Үүний зэрэгцээ, тус уулзалт нь GSP+ механизм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцууд дахь үүргийг танилцуулах замаар хүний эрхийн сорилтуудын талаар орон нутгийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлж, GSP+ механизмтай холбоотой асуудлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах зорилготой аж. 

Дээрх төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймагт Захиргааны танхимын уулзалтууд зохион байгуулж байгаа юм гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.


“Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” уулзалт болно  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй