Шууд Chart

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

2019-03-14 16:52:05

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 255 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 721,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн бөгөөд дөрвөн бүлэгт 142 хүүхэд, 24 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд 23 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо цэцэрлэгтэй болсноор дараа дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм. Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 142 хүүхдийг хамруулан , хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

 


Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо   
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bayar [127.0.0.xxx] 2019-03-14 17:57
Энэ худлаа мэдээлэл байнашүү. 2019.01 сард нээлтээ хийсэн, улсаас мөнгө өгөөгүй гээд эцэг эх бүрээр 200.000₮-г хандив нэрээр авсан, одоо нэг ангид 40 гаран хүүхэд шахцалдаад сурч байгаа. Бас цэцэрлэгт хүүхдүүд элсүүлсэн нь их асуудалтай... Хороонд ажилдаг ажилтны хүүхдийг сугалаагүйгээр шууд оруулсан, бусад эцэг эхчүүд нь өглөөнөөс орой хүртэл оочирлоод сугалаагаар азтай нь орсон байгаа. Гэтэл анх нэг ангид 25 хүүхэдтэй байна гэж хэлж байсанч одоо бодит байдал дээр бага ангид л гэхэд 48 хүүхэд байна.

Бидэнтэй нэгдээрэй