Шууд Chart

Венесуэлд цэргийн сургуулилтын хоёр дахь үе шат эхэлнэ

2019-03-14 17:03:29

Венесуэл улсад энэ амралтын өдрүүдэд цэргийн сургуулилтын хоёр дахь үе шат эхэлнэ гэж тус улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд Холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдлээ. 3Энэ амралтын өдрүүдэд 3Ана Карина Роте3 нэрийн дор цэргийн сургуулилтын хоёр дахь үе шатаа сэргээнэ3 хэмээн төрийн өмчит теле сувгаараа мэдээлснийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна.

Цэргийн сургуулилтын гол зорилго нь үндэсний эрчим хүчний системээ хамгаалах явдал гэнэ. Дашрамд дурдахад Венесуэл улс энэ сарын 7-ноос эхлэн тасалдаад байсан цахилгаан эрчим хүчний хангамжаа бүрэн хэвийн ажиллагаанд оруулж, өнөөдрөөс улс орны ажил хэвийн хэмжээндээ орж байгааг Хорхе Родригес зарласан байна.


Венесуэлд цэргийн сургуулилтын хоёр дахь үе шат эхэлнэ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй