Шууд Chart

Сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа

2019-03-14 17:08:17

“Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” зорилтын хүрээнд Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг авахад тавигдах шаардлага, шат дараалал, бичиг баримтын боловсруулалт, ажлын байрны зохион байгуулалт, цацрагийн хамгаалалтын тооцоолол хийх асуудлаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор МХЕГ, НМХГ-ын байцаагчид, ХАБҮЛЛ-ын шинжээч нар хамтран 2019 оны 03 сарын 14-ний өдөр сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтад нийт 39 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, цацрагийн дотоод хяналтын ажилтан, эмч, сувилагч, техникч зэрэг цацрагтай ажиллагсад хамрагдаж, тус сургалт нээлттэй хэлэлцүүлгийг цаг үеэ олсон, шийдэл гарцыг зааж өгсөн, үр дүнтэй болсныг тэмдэглэж, цаашид тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах үйл ажиллагааг дэмжиж байгаа талаар санал сэтгэгдэлээ хуваалцлаа гэж Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас мэдээллээ.


Сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй