Шууд Chart

Налайх цэргийн хотхоны марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн боллоо

2019-03-15 09:57:20

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо.

Тус тэмцээнийг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон анги байгууллагын захирагч, алба хаагчид оролцлоо. 

Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулах тэмцээнээр буудлага, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, гранат шидэх зэрэг цэргийн бэлтгэлжилтийг сорьсон юм.


Налайх цэргийн хотхоны марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн боллоо  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй