Шууд Chart

Хурандаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгов

2019-03-15 10:40:11

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Сугар нарт холбогдох эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх өчигдөр хэлэлцлээ. Шүүхээс тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов.

Тодруулбал, Б.Батсайханы нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Мөн Б.Балдан-Очирын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, долоон сая, Г.Сугарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хурандаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, торгов  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй