Шууд Chart

Бадархундага нуураас гаргаж авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгоно

2019-03-15 11:02:06

Бадархундага нуураас олон тооны мөнгө аяга авч, улмаар эл үйлдлээ далдлахын тулд галт зэвсэг хэрэглэсэн этгээдүүдийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн.

Эргэн сануулахад, Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авахдаа, хойноос нь хөөсөн иргэдийг  буудаж, эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Эл хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн бөгөөд хохирогч нарыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн дээрх этгээдүүд галт зэвсэг хэрэглэж хохирогчдоос гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Landcruiser-200” маркийн автомашин авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон аж.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бадархундага нуураас гаргаж авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгоно  
Үзсэн: 4724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-18 16:44
279 өөс илүү байлгүй шүүгч яагаад 3 хан жилийн ял өгөв эсвэл тэд холбоотой болоод л тэр шүүгч прокрор нар аягүй бол аяганаас их хэмжээгээр авч үүнийгээ нуух гэж тэдэнтэй хувилдсан ч байж мэднэ шалгах л хэрэгтэй
Pj [127.0.0.xxx] 2019-03-16 12:06
Ug ni gol us nuur tseverleed yvj bsiin bshdee araas ni yun ulsuud huusiin bol. Deeremdeh gj bgaad uursduu deermduulchvuu
Зочин [127.0.0.xxx] 2019-03-16 09:14
Яасан цөөхөн жил өгдөг юм бэ. Хүн рүү буудаж шархдуулж , ард түмний сүсэг бишрэл рүү халдсан зэрлэгүүд шүү дээ. Хүн рүү буудсан этгээд дор хаяж 8 жил өгдөг гэж хууль уншиж бсан юм бна.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-15 19:54
zow zow demjij baina! yerun ter badar hundaga nuuriig neg moson ulsiin ontsgoi baidliin shumbagchdaar negjuuleed buh al mongo unet edleliig mongoliin tor zasag oortoo huraaj awah heregtei! dahij tiishn unet edlel orgohiig horigloh heregtei!
Зочин [127.0.0.xxx] 2019-03-15 18:28
Ял өгсөн гэж үзэх үү? Хүн буудаж дээрэм хийсэн хүнд айн.... Монгол төрийг гутаахаа болиорой!!!
A [127.0.0.xxx] 2019-03-15 16:27
Uu za za sain ba geed tolgoig n ileed ywuultsan ba sh d
bi [127.0.0.xxx] 2019-03-15 13:04
ter chin henii ch yum bish shde. uursduu l zugeer gevel avch boloh l blguide. zuvshuurulgui ter baitugai gazar uhaj altaa gadagsh zuuj bj. ted nataigaa l temst
Zochin [127.0.0.xxx] 2019-03-15 13:02
Galt zevseg heregleh buruu nuuraas olson aygnuud yamar hamaa bna durtaidaa humuus uursduu nuurand shidee bizdee er ni bol nuurand bol hog l bolj bgaashdee tseverlehel heregtei nuurnaas baahan mungun ayga olool biz
oo [127.0.0.xxx] 2019-03-15 12:24
baitsaag ch n jil darj martuulj bgaal uuruu shaana gedegt 1 sayd barii
Зочин [127.0.0.xxx] 2019-03-15 11:55
ЗӨВ. ХҮНИЙ АМИН ТУС ГАЗАР БУУДАЖ АЛХЫГ ЗАВДСАН ХУЛГАЙЧИЙГ ХАТУУ ШИЙГЭХ ЕСТОЙ.

Бидэнтэй нэгдээрэй