Шууд Chart

Өнгөрсөн онд 293 хүүхэд сүрьеэгээр өвчилжээ

2019-03-15 14:12:43

Өнгөрсөн оны байдлаар манай улсад 0-14 насны 293 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн. Үүнээс 12 хүүхэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилжээ. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хийх явцад сөрөг тал ихтэй бөгөөд сонсголд хамгийн их нөлөөлдөг байна.

Сүрьеэгийн өвчлөлийн шинэ тохиолдол жил ирэх бүр нэмэгдэхэд халдвартай хүмүүс эмчилгээнд хамрагдахгүй байдал нөлөөлж байна. Мөн энэ өвчний талаарх ойлголт мэдээлэл муу байдаг нь нөлөөлдөг ажээ. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Даваасүрэн ингэж ярилаа.

Сүрьеэгийн тархалтыг бууруулахын тулд энэ талын мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх нь хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.


Өнгөрсөн онд 293 хүүхэд сүрьеэгээр өвчилжээ   
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй