Шууд Chart

"Брексит"-ийн асуудлаар дахин санал асуулга явуулъя гэсэн саналтай хүний тоо нэмэгджээ

2019-03-15 14:28:43

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн Европын холбоотой тохиролцсон хоёр дахь гэрээний төслөөр энэ мягмар гарагт парламентийн доод танхимд санал хураалт болж, гэрээ бүтэлгүйтсэн. Үүний дараа Британийн "Ю-Гөүв" компаниас 1700 гаруй хүний дунд санал асуулга явуулсан байна.

Цаашид "Брексит"-тэй холбоотойгоор юу болох бол гэж хүмүүсээс асуужээ. Оролцогчдын 28 хувь нь Британи Европын холбооноос гарах уу, үлдэх үү гэдэг асуултаар хоёр дахь удаагийн санал асуулга явуулах байх гэж хариулсан байна. Энэ нь өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр явуулсан судалгааны дүнгээс есөн нэгжээр өссөн үзүүлэлт болжээ.

Оролцогчдын 26 хувь нь Нэгдсэн вант улс Европын холбоог гэрээгүйгээр орхиж гарна гэсэн нь мөн өмнөхөөс хоёр нэгжээр өссөнийг харуулж байгаа юм байна.

Харин судалгаанд оролцогчдын 18 хувь нь парламент эцэст нь одоо байгаа "Брексит"-ийн гэрээг, эсвэл үүнээс арай илүү боловсруулсан гэрээг хүлээн зөвшөөрч батална гэсэн байна. Өмнөх асуулгын үеэр хүмүүсийн 31 хувь нь ингэж хариулж байсныг судалгааны байгууллагаас сануулж байна.

Ингээд санал асуулга явуулсан Британийн нөлөө бүхий "Ю Гөүв" компаниас үр дүнгээ танилцуулахдаа “Төлөөлөгчдийн танхимаар гэрээгээ батлуулж дэмжлэг авах гэсэн Ерөнхий сайд Тереза Мэйгийн оролдлого бүтэлгүйтэл дахин санал асуулга явуулна гэж бодож байгаа хүмүүсийн тоог улам өсгөх байх” хэмээн мэдээлсэн байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард Британин Засгийн газрын тэргүүн Британийн Европын холбооноос гарах хугацааг хойшлуулна гэсэн өнгө аяс цухалзуулж эхлэх үеэс "Брексит"-ийн талаар дахин санал асуулга явуулъя гэдэг санаа эрчээ авч эхэлсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

"Брексит"-ийн асуудлаар дахин санал асуулга явуулъя гэсэн саналтай хүний тоо нэмэгджээ  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй