Шууд Chart

Аймгуудын ХХААГ-ын ЖДҮ-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болов

2019-03-15 15:07:35

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбоо, Чехийн “Пипл ин нийд” ОУБ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 12-13-ны хооронд зохион байгууллаа.

Сургалтыг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Чехийн “Пипл ин нийд” ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Марк Тассе, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар нээж үг хэлсэн юм.

Эхний өдрийн сургалтаар Сум хөгжүүлэх сангийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Иргэний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, гэрээний эрх зүй, үүргийн эрх зүй, гэрээнд тусгах зүйл, гэрээний биелэлт хангуулах, гэрээний хугацаа дуусахад ямар хугацаанд шүүхэд хандах ёстой, барьцаа хөрөнгийн үнэлгээ, барьцааны гэрээг хэрхэн баталгаажуулах зэрэг хууль эрх зүйн акт, түүний хэрэглээний талаар оролцогчдод мэдлэг, мэдээлэл өгөв.

Сургалтын хоёр дахь өдөр Сум хөгжүүлэх сангийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхтэй холбоотой программ хангамжийг ашиглах, бүртгэх, цаашид анхаарах зүйлсийн талаар сургалт орлоо. Сургалтад хамрагдсан 21 аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сертификат гардуулсан юм.


Аймгуудын ХХААГ-ын ЖДҮ-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болов  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй