Шууд Chart

МҮОНРТ-ийн уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотын хоёр сургуульд саатаж мэргэжил дээшлүүлээд ирлээ

2019-03-15 15:25:33

МҮОНРТ-ийн зарим удирдлага, уран бүтээлч, инженер техникч, санхүүгийн болон маркетингийн мэргэжилтэн нийлсэн 90 гаруй хүн ОХУ-ын Эрхүү хотын С.А.Герасимовийн нэрэмжит Бүх Оросийн кино урлагийн салбар дээд сургууль, Байкал дахь улсын их сургуульд саатаж, мэргэжил дээшлүүлээд ирлээ.

Өмнө нь нэгдүгээр ээлжийн мөн тооны уран бүтээлч зочлоод ирсэн юм. Бид С.А.Герасимовийн нэрэмжит Бүх Оросийн кино урлагийн дээд сургуулийн Эрхүү хот дахь салбарт суралцахдаа мэргэжилийн чиглэл бүрээр мастер класс болов.

Харин дараагийн өдөр нь Байкалийн их сургуульд үргэлжилсэн юм.

Үүнд Орос Монголын хамтын ажиллагааны төвийн захирал Т.Л.Музычук удирдан явуулсан бол менежментийн мэдээлэл, сэтгүүл зүйн онол протакын хичээл, лекцүүд тавигдав.

Уг сургалт семинарт Эрхүү мужийн  сэтгүүлчдийн төлөөлөл ч оролцсон юм. Мөн 100 гаруй хүнд сертификат олгов.

Үүнийг нийгмийн харилцаа, мэдээлэл технологийн хүрээлэнгийн захирал А.А.Атановым, тус сургуулийн удирдлага санхүүгийн хүрээлэнгийн захирал М.Г.Жигас нар гардуулсан юм.

Сонирхуулахад Байкалийн их сургуулийг манай олон арван сэхээтэн төгсч байсан удаатай. Тодруулбал, Монгол Улсын төрийг 40 жил удирдаж явсан нэр төртэй агуу хүмүүн Ю.Цэдэнбалаас эхлээд Монголын 16 сайд төгссөнийг дээрх сургуулийн удирдлагууд бахархалтайгаар дурдаж байсан байв.  

 

























































Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотын хоёр сургуульд саатаж мэргэжил дээшлүүлээд ирлээ   
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй