Шууд Chart

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа

2019-03-15 16:06:07

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгдсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулж 2019 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

Уг этгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.


Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй