Шууд Chart

"Хурандаа" өдөрлөг зохион байгуулагдлаа

2019-03-15 16:10:30

“Монгол хурандаа” нийгэмлэгээс зохион байгуулж буй “Хурандаа” өдөрлөг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт 80 гаруй хурандаа оролцлоо.

“Хурандаа” арга хэмжээ нь 2014 оноос хойш жил бүрийн энэ өдөр зохион байгуулагдаж иржээ. Тус өдөрлөгийн үеэр “Монгол хурандаа” номын 9 дэх ботийн нээлт болсон бөгөөд өдөрлөгийн үеэр тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үр бүтээлтэй ажиллаж буй хурандаа нарт шагнал, дурсгалын зүйл гардуулсан юм. 

Тус нийгэмлэг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэн 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. “Монгол хурандаа” нийгэмлэг нь хурандаа цолтнуудын эрх ашгийг хамгаалах, аливаа улс төрийн нам, эвсэл холбооноос ангид, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, сайн дурын эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага бөгөөд ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг юм.


"Хурандаа" өдөрлөг зохион байгуулагдлаа  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй