Шууд Chart

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

2019-03-15 16:31:47

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Инээмсэглэл – эерэг хандлага - Эрүүл Эрдэнэт” уриан дор болж байна. Тус зөвлөгөөнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭМЯ-ны эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Г.Ганхуяг,ЭМЯ-ны магадлан итгэмжлэл асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Аймгийн Засаг дарга Д.Батлут, ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг , БОЭТ-ийн захирал Б.Батсүх , Сум, ӨЭМТ-үүдийн дарга нар, Хувийн хэвшлийн холбоодуудын тэргүүд болон бусад эрүүл мэндийн салбаруудын удирдлага, тасгийн эрхлэгч, эмч эмнэлгийн мэргэжилтэн 130 гаруй хүний төлөөлөл оролцож байна.

Уг зөвлөгөөнд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарт 2018 онд хийсэн ажил, 2019 онд дэвшүүлсэн зорилт” илтгэл, ЭМГ-ын “ Эрүүл мэндийн салбарын 2018 онд хийгдсэн онцлог ажлууд” илтгэл, “Манлайлал ба бүтээлч сэтгэлгээ” сэдвээр илтгэлийг СЭЗДС-ийн ахлах багш, доктор Ч.Энхболдын илтгэл болон буад эрүүл мэндийн салбарын 9 илтгэл тавигдаж ЭМБ-уудын 2018 онд хийгдсэн томоохон ажлууд, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи , хүний нөөцийн чадавхжуулсан байдал, статистик мэдээлэл, тулгамдсан асуудлууд, цаашид тавих саналуудыг танилцууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдын дунд ЭМЯ-наас гарсан 8/20 зорилтын хүрээнд хэлэлцүүлгийг хийж, 2019 оны зорилтот жилээ тодорхойлж, хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөлтийг хэлэлцэн, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар болоод байна.

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил нийт 4 тэрбум төгрөгөөр баригдаж, 2018 онд ашиглалтад орсноор хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирч байна.

Орон нутгаас 2018 онд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг чадвар, ёс зүйн төлөвшилтийг сайжруулах, гадаад харилцааг нээлттэй түвшинд хүргэх орчин үеийн эмчилгээ оношилгоо техник тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэх аргад цаг алдалгүй суралцах нөхцөл боломжоор хангах, нэвтрүүлэх, хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх зорилгоор “Эмч дэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2018 онд 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангахад шийдвэрлэн ажиллаа.

БОЭТ-ийн Түргэн тусламжийн тасгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг алдалгүй яаралтай тусламжийг хүргэж сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгоор орон нутгийн дэмжлэгт санхүүжилтээр Түргэн тусламжийн төвийн байгуулж, гэр хорооллын ӨЭМТ-үүдийг түшиглэн түргэн тусламжийн салбаруудыг нээн ажиллуулснаар яаралтай тусламжийг 20 минутад хүргэх дуудлагын хувийг 92 хувьд хүргэж ажиллалаа.

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд 21344 иргэн буюу хамрагдвал зохих иргэдийг 104.8 хувь хамруулсан. Хүн амын 40 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх ажлыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх үзлэгийг зорилтот түвшинд хүрсэн байна.

Орхон аймгийн хувьд хүүхдийн эрүүл мэндийн сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эхийн эндэгдэлгүй ажиллаж, хүүхдийн эндэгдлийг бууруулж, улс аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна.


Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй