Шууд Chart

"Хятадын төмөр зам" группийн Ерөнхийлөгч Лү Бог хүлээн авч уулзав

2019-03-16 10:02:35

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн Ерөнхийлөгч, дэд доктор Лү Бо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус групп нь 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн талаар танилцуулав. Мөн Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулаад байгаа юм.

Мөн авто замаас гадна тээврийн салбар, тэр дундаа Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож, нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын зам, тээврийн салбарт шинээр хийгдэх төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээгээд талууд холбогдох төслүүдийг судлах журмаар хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр ажлын хэсэг томилон ажиллахаар санал солилцлоо.

 


"Хятадын төмөр зам" группийн Ерөнхийлөгч Лү Бог хүлээн авч уулзав   
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй