Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 50 хувийн амжилтаа үзүүллээ

2019-03-18 11:05:54

Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ жилийн хаврын тэмцээнд жониданд барилдаж байгаа билээ.

Бараг жилийн дараа дохёнд эргэн ирсэн тэрбээр жониданы 40 дэх бөх Тэраошёог сүкүйнагэ мэхээр ялж, дөрөв дэх даваагаа авч, 50 хувийн амжилтаа үзүүллээ.  

Тэрбээр хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлж байв.

Тэр тэмцээний дараа Тэрүнофүжи өвдөгний хүнд гэмтлийн улмаас озэки цолоо алдаж, жюүрёо, макүшита, санданмэ, жонидан зиндаанд унатлаа банцүкэ нь буусан билээ.

Үлдсэн гурван барилдаанд давбал Тэрүнофүжи тавдугаар сард санданмэ зиндаанд дэвших юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 50 хувийн амжилтаа үзүүллээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй