Шууд Chart

“Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын 22 дахь уралдаан боллоо

2019-03-18 11:27:28

Жил болгон зохион байгуулагддаг “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын 22 дахь уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Энэ уралдаан ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдын дунд бага, дунд, ахлах насны ангилал болон гоцлол, хамтлаг төрлөөр зохиогддог юм.

Энэ жилийн хувьд зургаан дүүрэг /Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул/, 11 аймгийн /Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төв/ 260 сурагч, бүжиг дэглээч, багш оролцжээ.

Уралдааны зорилго нь өсвөр насны хүүхэд багачуудад БНЭУ-ын ардын болон үндэсний бүжгийн урлагийг сурталчлан таниулах, өсвөрийн бүжигчдийн бүжиглэх ур чадварыг сайжруулах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэхэд оршдог. Гурван насны ангиллын тэргүүн байр эзэлсэн шилдэг бүжигчин охид Энэтхэг ардын бүжигчин Коушики Лалатиката хамтран “Гала” тоглолтыг зохион байгууллаа.

Нийт 108 сурагчийг шалгаруулж шагнажээ. Мөн сурагчдын бүжгийг найруулан, дэглэсэн 23 багшид “Ялгуун” брэндийн гарын бэлэг, Энэтхэг ардын ном гардуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын 22 дахь уралдаан боллоо  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дэлгэр заяа [127.0.0.xxx] 2019-12-15 21:29
Гоё юм бн
Дэлгэр заяа [127.0.0.xxx] 2019-12-15 21:29
Гоё юм байна

Бидэнтэй нэгдээрэй