Шууд Chart

Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ

2019-03-20 09:10:20

Саудын Араб Улсын нийслэл Рияд хотод Абдул Азиз хааны нэрэмжит тэмцээн фестиваль болж өндөрлөлөө.

Есөн орны есөн бөхийн төрлөөр зөвхөн хүнд жинд (Азербайжаны гулеш, Оросын самбо, Узбекстаны кураш, Киргизстаны кураш, Киргизстаны алеш, Туркместаны гореш, Тажикстаны гуштини, Солонгосын шырим, Монголын үндэсний бөх) 44 орны баг тамирчид чууллаа.

Тус барилдаанд бүстэй бөхийн холбооны тэргүүн, дасгалжуулагч Бэгзийн Ганбаатарын удирдлаганд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрлөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, Б.Баторших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртэв.

Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан Киргиз кураш төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-21 09:03
xx,zx
Зочин [127.0.0.xxx] 2019-03-20 09:30
Аз жаргал сайн сайханг хүсэж олз омогтой хийморь золбоотой тал нутгийн олон түмнийхээ хүсэн хүлээж буй Монгол тѳрийн наадамын түрүү тив дэлхийн аварга болох ерѳѳж байна Анар.

Бидэнтэй нэгдээрэй