Шууд Chart

Реал Мадрид Рабьог хараалж эхлэв

2019-03-21 09:04:49

“ПСЖ”-гийн хагас хамгаалагч Адриан Рабьо Реал Мадридын авахаар сонирхож буй тоглогчдын жагсаалтанд нэмэгдсэнийг “OK Diario” сонин мэдээлэв. Багаа шинэ залуусаар хүч сэлбэн хүчирхэгжүүлэхийг зорьж буй Зинедин Зидан уг шийдвэрийг гаргасан бөгөөд тэрээр нутгийнхаа залуу авьяастанд тун ам сайтай байдаг аж.

23 настай Франц залуугийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ энэ зунаар дуусна. Гэрээг тойрсон уг асуудлаасаа болоод тэрээр сүүлийн 3 сар ПСЖ-гийн гарааны бүрэлдэхүүнд багтаагүй.

Барселона өнгөрсөн зун Рабьог 40 сая еврогоор авах гэж хичээсэн ч эцсийн мөчид бүтэлгүйтэж дараагийн цонхыг хүлээхээр болсон. Тэд одоо ч Рабьогийн агенттай холбоотой байгаа боловч ийнхүү Реал Мадрид хажуугаар нь орж ирснээр асуудал төвөгтэй болж байна.

Рабьо чөлөөт агентийн хувиар шинэ багтаа үнэгүй очих боловч гэрээг байгуулах үнэ болох 15 саяыг түүнийг авах баг гаргах юм. Мөн нэмэлт бонусын олон заалтууд гэрээнд нь тусгагдах ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Реал Мадрид Рабьог хараалж эхлэв  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй