Шууд Chart

Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг танилцуулъя

2019-03-21 12:12:57

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм.

“Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч үзнэ” гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Тэмцээний хуваарь

3-р сарын 21

09:30-10:00 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн сугалаа

17:30-18:00 - Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа

18:00-20:30 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

3-р сарын 22

09:30-10:00 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн сугалаа

18:00-20:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

3-р сарын 23

09:30-10:00 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн сугалаа

18:00-20:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

3-р сарын 24

09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

18:00-20:30 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг танилцуулъя  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй