Шууд Chart

23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийв

2019-03-22 09:23:17

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Анхдугаар тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр нээлтийн ажиллагаа болон сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын урьдчилсан болон шигшээ барилдаан болов.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Амарсайхан, Азийн бөхийн төрлүүдийн холбооны ерөхийлөгч, Казахстан улсын иргэн Даулет Турлыханов, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, БТСГ-ын төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч,“Киев-1983”, “Будапешт-1985” ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Болд, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөрбаатар, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алдар” спорт хорооны дарга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Тува Улсын гавьяат гавьяат дасгалжуулагч Д.Бумбаяр, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав,“Скопье-1979” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Сонгомол бөхийн долоон жингийн барилдаан болоход манай улсаас 67 кг-ын жинд хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ханбүргэд цорын ганц буюу мөнгөн медалийн эзэн боллоо. “U-23”-ын сонгомол бөхийн анхны медальтан болж байна. Эхний өдөр Кыргызстан гурав, Иран, Казахстаны бөхчүүд тус бүр хоёр алтан медаль хүртсэн. Маргааш сонгомол бөхийн 55, 63, 87, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72 кг-ын барилдаанууд болно.

СОНГОМОЛ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
60 кг
1. Жоламан Шаршенбеков (Кыргызстан)
2. Дастан Зарлыханов (Казахстан)
3. Мехди Мохсен Нежад (Иран)
67 кг
1. Нурбек Кызыров (Казахстан)
2. ГАНХУЯГИЙН ХАНБҮРГЭД (МОНГОЛ)
3. Амантур Исмаилов (Кыргызстан)
72 кг
1. Амин Явар Кавьянинежад (Иран)
2. Далер Реза Заде (Тажикистан)
3. Бек Конурбаев (Кыргызстан)
77 кг
1. Ренат Илиаз Уулу (Кыргызстан)
2. Мохаммадреза Абдолхамид Герай (Иран)
3. Кахарман Киссыметов (Казахстан)
82 кг
1. Махди Асгар Эбрахими (Иран)
2. Куанышбек Досжанов (Казахстан)
3. Санжеет Санжеет (Энэтхэг)
97 кг
1. Олжас Сырлыбай (Казахстан)
2. Рави Рави (Энэтхэг) 
3. Хассан Али Арианезад (Иран)
130 кг
1. Ким Роман (Кыргызстан)
2. Алиакбар Хоссейн Юсуфиахмадчали (Иран)
3. Саркис Пшеничников (Казахстан)

 



















































































Нийтэлсэн: У.Баярсайхан

23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийв  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй