Шууд Chart

Оюуны спортын бяцхан тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртэв

2019-03-25 10:55:30

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 23, 24-нд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF)-ноос Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгууллаа.

Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн дөрвөн тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал, хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тус тэмцээнд аваргалсан бол М.Гэгээн-Оюун удаах байрт оржээ. Мөн 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртсэн байна.

Түүнчлэн 10 настай Д.Хүслэн тус тэмцээнд 360 тамирчныг манлайлан "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" болж шилдгийн шилдэг тамирчнаар шалгарлаа.

Үүнээс гадна тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар зургаан настай З.Сийлэн тодорлоо. Тэрбээр 0.1 секундын давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон аж.

Ийн энэ удаагийн тэмцээнд Монголыг баг тамирчид бүгд медалийн тавцанд гарч зорилгоо бүрэн биелүүлсэн байна.

Сонирхуулахад, Монголын оюун ухааны академийн баг тамирчид, Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, БНСУ зэрэг олон арван улсад болсон оюуны спортын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын төрлүүдээр 52 дахь тэмцээндээ амжилттай оролцож, медалийн тоогоо 871 болгон дэлхийд тэргүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оюуны спортын бяцхан тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ж.Билэгсайхан [127.0.0.xxx] 2019-03-25 11:05
Хатанбаатар багш, нийт багш дасгалжуулагч, тусалж дэмждэг хүмүүс болон гайхалтай тамирчин дүү нартаа маш их баярлаж байна. Та бүхнээр Монгол Улс минь бахрахдаг шүү.

Бидэнтэй нэгдээрэй