Шууд Chart

Аавуудын үүрэг оролцоог нэмнэ

2019-03-25 14:19:50

Урд хөршийн Хубэй мужийн Үхань хотын нэгэн дунд сургуулийн захиргаа бүх салбар сургуулийн сурагчдаа долоо хоногийн нэг болон түүнээс олон өдөр зөвхөн аавуудаар нь сургуулиас авахуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаараа тус сургуулийн эрхлэгч Жан Жигуаний "Эцэг эхийн хурал, сурагчдын дундах уралдаан, тэмцээн зэрэг сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн бүх л үйл арга хэмжээнд ихэвчлэн ээжүүд оролцдог. Тиймээс аавуудын үүрэг оролцоог бага ч гэсэн нэмэгдүүлэх нь чухал. Хүүхдийн сурч боловсрох орчин, өсөж хүмүүжих гол цаг үед нь эцэг, эхийн оролцоог эн тэнцүү байлгах зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон" гэв.
Сонирхуулахад, Үхань хотын Гуаньгугийн 11 дүгээр дунд сургуульд сурагчдын ар гэрийн оролцооны талаар судалгаа явуулахад, . Гэтэл эмээ нарын 14.3 хувь нь ач, зээгээ сургуульд нь өгч, авдаг гэжээ. Тиймээс аав нар энэ төрлийн үүрэг, оролцоогоо эмээ нараас ч бага гүйцэтгэдэг юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Аавуудын үүрэг оролцоог нэмнэ  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй