Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-03-25 15:01:34

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


-  26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, салхи шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх болон Идэр голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор  шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 30-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар:  Гуравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 30-наас дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 29-30-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 26-30-нд хүйтэрч шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөндөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 31-нээс дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 28-30-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 27-29-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй