Шууд Chart

ӨМӨЗО-ноос өргөн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарын дэвжээнд зодоглоно

2019-04-01 19:02:56

Чөлөөт бөхийн “Moнголиа Опен” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 5-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

“Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах ес дэх удаагийн уламжлалт тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО хамгийн түрүүнд мэдүүлэгээ ирүүлэв. 

Багийн бүрэлдэхүүнд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн "Алтан Гранпри"-гийн аварга, Парисын Гранпри, “Клиппан Опен” ОУТ-ий хүрэл медальт, “Mонголиа Опен-2017” ОУТ-ий аварга Чандганацагаан, “China Open”, “Моngolia Open”, “Poland Open”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий медальт Бао Линлин, “Будапешт-2018” ДАШТ-д БНХАУ-ын шигшээ багт багтаж хүч үзсэн Хасбагана тэргүүтэй 25 тамирчин, гурван дасгалжуулагчтай өргөн баг Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ӨМӨЗО-ноос өргөн бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарын дэвжээнд зодоглоно  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй