Шууд Chart

“Монголиа опен”-д зодоглох Якутын бүрэлдэхүүн

2019-04-02 13:55:30

“Буянт-Ухаа” спортын ордонд ирэх амралтын өдрүүдэд болох “Монголиа Опен” ОУТ-д оролцохоор ОХУ-ын Якут Улс 13 тамирчин манай улсад ирэхээр болжээ.

Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Петр Константинов, Д.Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, В.Семеновын нэрэмжит ОУТ-ий аварга Ньургун Александров, Дмитрий Коркиний ОУТ-ий медальт Герман Устинов, Айсен Потапов, Петр Павлов, Дьулус Булатов тэргүүтэй бөхчүүд зодоглоно. Якутын шигшээ багийндасгалжуулагчаар Егор Понамарев, Вадим Семенов нар ажиллана. 

Манайд ирэх якут бөхчүүдээс “Монголиа Опен-2017” тэмцээнд Ньургун Александров мөнгө, Петр Павлов хүрэл медаль хүртэж байв.

ЯКУТЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

57 кг: Петр Константинов, Дьулус Федотов
61 кг: Семен Владимиров, Ньургун Александров, Владислав Кривошапкин
65 кг: Петр Павлов, Дьулус Булатов, Револий Самсонов, Айсен Потапов
70 кг: Иван Барашков, Иван Ефремов
74 кг: Герман Устинов
92 кг: Ньургун Сергин

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголиа опен”-д зодоглох Якутын бүрэлдэхүүн  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй