Шууд Chart

Цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна

2019-04-07 19:49:18

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2019 оны 04-р сарын 07-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 хэм хүйтэн байна.


2019 оны 04 дүгээр сарын 07-ны 20 цагаас 04 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2019 оны 04 дүгээр сарын 09-наас 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 9-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 10,11-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.


Цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй