Шууд Chart

Сонгон шалгаруулалтын зар

2019-04-08 13:40:04

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн "ABU Робокон-2019 Улаанбаатар” Олон улсын роботын тэмцээнд оролцох зочдыг байршуулах зочид буудлын үйлчилгээг продюсерүүдийн ажлын хэсгийн хүлээн авалтын үйлчилгээний хамтаар хийж гүйцэтгэх  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна.

Тендер шалгаруулалтын дугаар: 2019.А/47

МҮОНРТ-ийн "ABU Робокон-2019 Улаанбаатар” Олон улсын роботын тэмцээнд оролцох зочдыг байршуулах зочид буудлын үйлчилгээг, продюсерүүдийн  ажлын хэсгийн хүлээн авалтын  хамтаар хийж гүйцэтгэх эрх бүхий тендерт оролцогчдыг  битүүмжилсэн тендер  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр худалдана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер багцтай эсэх: Багцгүй
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2017, 2018/

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайлан      сүүлийн 1 жил /2018он  аудитаар баталгаажуулсан байх /

-Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ: Энэ чиглэлээр Олон улсын чанартай  арга хэмжээ зохион байгуулсан танилцуулга /зургаар/

-Байгууллага аж ахуйн нэгжийн гэрчилгээ  /нотариатаар баталгаажуулсан байх/

-Тусгай зөвшөөрлүүдийг ирүүлэх үүнд: Зочид буудлын болон, хүлээн авалттай холбоотой  тусгай зөвшөөрлүүд  / нотариатаар баталгаажуулсан байх/

-Эрх бүхий оролцогч нь 4 буюу түүнээс дээш  одын зэрэглэлтэй  байх.

Тендерийн хамт 2,546,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө МҮОНРТ-д ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 30 минутад МҮОНРТ-ийн байранд  нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. /Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн Төрийн банкин дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ/

ХАЯГ: БГД 11-р хороо. хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр
Утас: 70117004, дотуур  /2206/ 99015666

Нийтэлсэн: MNB тендер

Сонгон шалгаруулалтын зар  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй