Шууд Chart

Нэг өдөр төрсөн эхнэр, нөхөр хоёр...

2019-04-11 10:05:47

Үнэнч хайрын жишээ болж, 75 жил эвтэй найртай аж төрсөн Америкийн иргэд 94 настай Хелен Браун, Лес Браун нар нэг өдөр буюу 1918 оны 12 дугаар сарын 31-нд төржээ. Тэд дунд сургуульд байхаасаа бие биедээ дурлаж, гэрлэснийхээ 75 жилийн ойг 2013 онд энэ жил тэмдэглэсэн байдаг. Гэтэл энэ нь тэдний хувьд хамт байх сүүлчийн жил байж.

Учир нь Хелен 2013 оны долдугаар сарын 16-нд ходоодны хавдраар, харин Лес  Браун нь Паркинсоны өвчний улмаас дараа өдөр нь нас барсан гэдэг.Тэдний том хүү 75 настай Лес Пол Браун сэтгүүлчдэд ярихдаа, “Энэ бол жинхэнэ дурлал байсан юм. Тэд 75 жилийн туршид өдөр бүр хамтдаа байж билээ” гэжээ. Бага хүү Даниэль ч ахынхаа хэлсэнтэй санал нийлж, “Аавыг чинь нас барж байхыг хармааргүй байна гэж ээж маань байнга ярьдаг байсан, харин аав болохоор ээжгүйгээр амьдрахыг хүсдэггүй байсан” хэмээсэн аж.

Мөн, "Аав, ээж хоёр маань бүр “Хантингтон-парк”-ийн дунд сургуульд сурч байхдаа учирсан гэдэг юм билээ" гэж хүүхдүүд нь ярьсан байна. Тэд эцэг, эхийнхээ хүсэл зоригийг сөрөн гэрлэхээр 1937 онд хамтдаа гэр орноосоо явжээ. Учир нь Хелен жирийн ажилчин айлаас гаралтай, харин Лес баян айлын хүүхэд байсан аж. Тэгээд ч тэдний амьдрал бүтэхгүй хэмээн хоёр айлын бүх хүн үздэг байсан ч хувь тавилан тэдэнд гайхамшигтай амьдрал заяажээ.


Нэг өдөр төрсөн эхнэр, нөхөр хоёр...  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй