Шууд Chart

Зуны бүсийн уралдаанууд ирэх долдугаар сарын 27, 28-нд болохоор тогтжээ

2019-04-11 11:49:55

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталлаа.

Энэ жил зуны бүсийн зургаан уралдаа, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан зохион байгуулагдана.

2019 оны анхны уралдааныг ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг тус холбооны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу ирэх тавдугаар сарын 12-нд Хүй долоон худагт болно.

Гурван жил тутам зохион байгуулагддаг “Их хурд” уралдаан долдугаар сарын 21-нд мөн Хүй долоон худагт болох бол Зуны бүсийн уралдаанууд ирэх долдугаар сарын 27, 28-нд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймагт болохоор тогтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зуны бүсийн уралдаанууд ирэх долдугаар сарын 27, 28-нд болохоор тогтжээ  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй