Шууд Chart

Японд төмөр замын гарц, орцгүй зогсоол бий болов

2019-04-11 16:14:54

Японы өмнөд хэсэгт төмөр замын гарц, орцгүй зогсоол нээгдсэн байна. энэ нь зөвхөн байгалийн сайхныг харж таашаал авах зориулалтын зогсоол гэж тайлбарлаж байна. Энэ зогсоол нь багахан хэмжээний гүүрэн дээр баригдсан байна. Урт үргэлжлэх аяллын дундуур байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт түр саатан ядаргаа, алжаалаа тайлах зориулалтын энэ зогсоолоос хэн ч гарах боломжгүй мөн хэн ч орох боломжгүй гэжээ.

Зөвхөн галт тэргэнд зорчиж байгаа хүмүүс л энэ зогсоол бүхий тавцан дээр гарч болно. Энэ зогсоолоо тэд “Seiryu-Miharashi” гэж нэрлэсэн байна.

Нишики голын эрэгт баригдсан энэ зогсоолтой ижил өөр олон зогсоолыг бусад цэгүүдэд барих болно гэлээ. Зорчигч үйлчлүүлэгчид энэ газрын талаар сонирхолтой мэдээлэл, зургийг цахим орчинд ихээр нийтэлснээс болж ихээхэн алдартай мөн жуулчдын очихыг хүсдэг шинэ газраар нэрлэгдэх болсон гэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд төмөр замын гарц, орцгүй зогсоол бий болов  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 18:20
Ёстой гоё

Бидэнтэй нэгдээрэй