Шууд Chart

Хулганууд хоолой нийлүүлэн дуулдаг уу

2019-04-12 13:12:04

Хулганууд аяыг тогтоож, дуулдаг авьяастай болохыг эрдэмтэд мэдсэний дараа тэд хоолой нийлүүлэн дуулдаг чадвартай болохыг бас нээж бүр ч шуугиан дэгдээжээ. Америкийн Дьюка болон Тулейн Их сургуулиудын эрдэмтэд туршилтын замаар ийм дүгнэлтэд хүрчээ. Нэг торон дотор эм хулганатай байгаа хэд хэдэн эр хулган нийлж бүгдээрээ дуулж эхэлдэг байна.

Эхний дуулж байгаагаа дараагийнх нь залган авч бүгдээрээ нэгэн найрал дууны чуулга болон дуулдаг гэж тэдний илтгэлд өгүүлжээ. Хулганууд дуулж байх үедээ зэрэгцээд дуулж байгаа хөршийнхөө дууны өнгөнд тааруулан дуулдаг гэнэ.

Амьтдын ертөнц дотор хоолой нийлүүлэн зөвхөн шувууд л дуулдаг гэж урьд нь үзэж байсан юм. Харамсалтай нь хүний чих хулгануудын найрал дууг хүлээж авч чадахгүй юм. Учир нь тэд 50-100 килогерцийн үелзэл дээр дуулдаг юм. Хүмүүс хулгануудын дууны зарим нэг нотыг л сонсдог ба тэр нь час хийх шиг л сонсогддог гэх таамаглалыг тэд дэвшүүлжээ.


Хулганууд хоолой нийлүүлэн дуулдаг уу  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй