Шууд Chart

Ким Жон Ун ирэх 7 хоногт ОХУ-д айлчилж магадгүй

2019-04-15 10:38:32

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй гэж эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг мэдээллээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 24-нд дотоод арга хэмжээнд оролцохоор Алс Дорнодыг зорих гэж байна” гэж Орос-Умард Солонгосын харилцаатай холбоотой эх сурвалж мэдээлжээ. Энд ОХУ, БНАСАУ-ын “удаан хүлээсэн дээд хэмжээний уулзалт” болж магадгүй гэжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Владимир Путин, Ким Жон Ун нарын уулзалтын талаар ярихдаа Оросын талаас хугацаатай холбоотой тодорхой саналууд тавьсан. Харин энэ асуудал боловсруулах шатандаа явагдаж байна" гэж өгүүлсэн. Түүнчлэн санал болгосон зарим хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн гэсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун ирэх 7 хоногт ОХУ-д айлчилж магадгүй   
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй