Шууд Chart

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үг сэргээх заавар

2019-04-15 10:37:25

Хэрэв та Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол доорх заавартай танилцаарай.

Утасны дугаараар - Бүртгэлтэй утасны дугаараасаа 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, мессежээр нэвтрэх нэр, нууц үгээ авна.

И-мэйл хаягаар - Та https://ebarimt.mn/ цахим хуудсанд хандаж ‘’ХУВЬ ХҮН’’ нэвтрэх хэсгийн доор байрлах хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан бүртгэлээ сэргээнэ.

Өөрийн биеээр хандах – Бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараар нэвтрэх нэр эсвэл нууц үгийг сэргээх боломжгүй бол

- Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон Нийслэлийн татварын газар, Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тус тус өөрийн бичиг баримттайгаа хандана.


Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үг сэргээх заавар  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй