Шууд Chart

ГИХГ-ын дарга Д.Мөрөн Бүгд Найрамдах Турк улсад ажлын айлчлал хийлээ

2019-04-15 11:49:46

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Абдуллах Аяазын урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Анкара хотноо албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, БНТУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагаар зочилж, удирдлагын түвшиний уулзалт хийн, харилцан туршлага судалж, мэдээлэл солилцов. Түүнчлэн төлөөлөгчид Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Анкара хот дахь салбар газарт зочлон үйл ажиллагаатай танилцлаа.

Эх сурвалж: ГИХГ


ГИХГ-ын дарга Д.Мөрөн Бүгд Найрамдах Турк улсад ажлын айлчлал хийлээ   
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй