Шууд Chart

Гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй

2019-04-15 12:00:14

Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн тав, зөрчлийн 16, орон нутагт гал түймрийн долоо, зөрчлийн хоёр, мэдээллийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гоодойн зусланд "Өнжмөл өвс шатаж байна" гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74-р ангийн 6 алба хаагч, 1 авто машинтай 14 цагт очиход 30 гаруй айлын 15 га орчим газарт өнжмөл өвс, 13 айлын зуслангийн байшин, 3 гэр, хураасан мод шатаж байжээ. Дөрвөн цагийн дараа галыг бүрэн унтраасан байна. Түймрийн улмаас 15 га газарт өнжмөл өвс, 13 байшин, 3 гэр шатжээ.
Мөн өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд өнжмөл өвс шатаж, 1 байшин 10 метр хашаа нэг гэр шатсан байна.

Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Чойбалсан, Төв аймгийн Батсүмбэр, Хэнтийн Дадал суманд ой хээрийн түймэр гарсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын нутаг Нэмэхийн даваанаас хойд зүгт “Бугатын-Эхэн” гэдэг газарт гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 6 хүн, орон нутгийн 4 иргэн аижллаж байна. Өнөө өглөө Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргээр ОБЕГ-ын 1, ҮАБ-ын 21 алба хаагч, нийт 22 алба хаагчийг түймрийн голомтод хүргэжээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогд-Өндөр багийн “Долоон гүнд” гэдэг газарт гарсан түмрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур багийн нутагт гарсанхээрийн түймрийг өнөө өглөө цурманд оруулсан байна. Мөн аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг урд шөнө 03:00 цагийн орчим цурманд оруулжээ. Болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй. 


Гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй