Шууд Chart

Итали улс иргэний үнэмлэх дээрээ “эцэг”, “эх” гэсэн нэр томьёог орууллаа

2019-04-15 13:06:29

Итали улс иргэний үнэмлэх дээрээ “эцэг”, “эх” гэсэн нэр томьёог албан ёсоор тавьдаг боллоо. Энэхүү тогтоолд тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Сальвини гарын үсэг зурсан байна.

Одоогоос гурван жилийн өмнө тус улсын өмнөх Засгийн газар ижил хүйстэн хосуудын хүүхдийг ижил түвшинд бүртгэх зорилгоор “эцэг”, “эх” гэсэн тусдаа ойлголтын оронд “төрүүлэгч-1”, “төрүүлэгч-2” гэсэн нэр томьёог оруулж ирсэн юм. Италичуудын олонх нь энэ шинэ нэр томьёонд дургүйцэж байлаа.

Итали улсын иргэн Анна Домашкевич “Охины минь паспорт дээр нөхөр бид хоёрын аль нь ээж, аль нь аав болохыг бичээгүй байдаг. Харин одоо энэ ялгааг гаргаж ирэх гэж байна. Би албан ёсоор ээж болж, нөхөр маань албан ёсоор аав болох гэж байна. Бид үүнд маш их баяртай байна” гэж ярьжээ.

Харин Маттео Сальвини “Өнөөдөр Итали улсад “төрүүлэгч-1”, “төрүүлэгч-2” гэсэн нэр томьёо байхгүй болох гэж байгаа тухай баяртайгаар мэдэгдэж байна. Энэ нь бидний олон зууны уламжлалтай харшилдаж байгаа тул бид үүнийг таслан зогсоохоор шийдлээ” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Веронад "Дэлхийн гэр бүлийн конгресс" болсон. Тус конгрессын төгсгөлд эрчүүд эмэгтэйчүүдийн цалинг тэнцүүлэх, ажлаа хийнгээ эхийн үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах агуулга бүхий тунхаг бичиг гаргасан юм. Энэ шаардлагуудын олонх нь италичуудад ойлгомжтой байсан хэдий ч ээжүүд “төрүүлэгч-2” болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Итали улс иргэний үнэмлэх дээрээ “эцэг”, “эх” гэсэн нэр томьёог орууллаа   
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй