Шууд Chart

Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ хийлээ

2019-04-15 13:17:32

Дэлхийн хамгийн томд тооцогдож байгаа АНУ-ын зургаан хөдөлгүүрт онгоц анхны нислэгээ хийлээ. АНУ-ын "Стратоланч" компани бүтээсэн зургаан  хөдөлгүүртэй онгоцоо өнгөрөгч бямба гарагт анх удаа хөөргөж туршсан байна.

Хиймэл дагуул пуужингуудыг хөөргөх зориулалттайгаар бүтээсэн энэ онгоцны нэг далавчны үзүүрээс нөгөө далавчны үзүүр хүртэлх нийт урт 117 метр. Энэ нь АНУ-ын хөлбөмбөгийн талбайн урттай тэнцэх хэмжээ юм байна.

Онгоцыг нийлүүлсэн мэт харагдах энэ онгоцыг 10 мянган метрийн өндөрт нисч байгаад хиймэл дагуул хөөргөж, сансрын тойрог зам гаргахаар бүтээжээ. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл сансарт хиймэл дагуул хөөргөхдөө газраас хөөргөснөөс хямд, зардал багатай байх юм байна.

Анхны нислэгийнхээ үеэр хоёр их биетэй аварга онгоц 4500 гаруй метрийн өндөрт цагт 274 км/цаг хурдтай ниссэн байна. Туршилтын нислэг хийсэн нисгэгч Эван Томас “Нислэг үнэхээр гайхалтай болсноос гадна нислэгийн дийлэнх үед онгоц урьдчилан тооцоолсны дагуу нислээ” гэж ярьсан байна.

2011 онд байгуулагдсан "Стратоланч" компанийн цахим хуудсанд шинэ онгоцныхоо туршилтыг амжилттай хийсэн шигээ сансрын тойрог замд мөн амжилттай нэвтрэх боломж олгохыг зорьж байна гэж мэдээлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ хийлээ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй