Шууд Chart

Химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг шалгаж байна

2019-04-15 15:00:57

Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Цяньсу мужийн “Цяньсу Тяньзяй” компанийн химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг сэжиглэн шалгаж байна. Энэ талаар Яньчэн хотын засаг захиргаанаас мэдээлжээ.

Одоогийн байдлаар энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүний тоо 26-д хүрээд байна. Шинээр шалгагдаж байгаа 17 хүн нь “Цяньсу Тяньзяй” компанийн ажилтнууд бөгөөд энэ үйлдвэрт үнэлгээ хийж, хуурамч мэдээлэл гаргаж өгдөг байсан нэгэн байгууллагын ажилтнууд аж. Тэднийг баривчлах буюу гэрийн хорионд оруулжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Яньчэн хотын тойргийн Сяншуй гацаанд орших химийн аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цяньсу Тяньзяй” химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон юм.

Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул энэ мужид 2.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүртэл мэдрэгджээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр энэ дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдаж, 566 хүн эмнэлэгт эмчлүүлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлттэй холбогдуулан дахин 17 хүнийг шалгаж байна  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй