Шууд Chart

Дональд Трамп 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна

2019-04-15 16:43:47

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд эхлэх сонгуулийн кампанит ажлаа явуулах хандивт зөвхөн энэ оны эхний улиралд 30 сая гаруй ам.доллар цуглуулж чаджээ.

Хамгийн сүүлчийн мэдээллээр түүний хандивын аянд нийт 40 сая гаруй ам.доллар цуглараад байна. Энэ нь түүнтэй өрсөлдөх Ардчилсан намын хоёр гишүүний цуглуулсан хандивыг нийлүүлснээс ч их мөнгө юм. Тухайлбал, Вермонт мужийн сенатч Берни Сандерс л гэхэд 18 сая гаруй ам.доллар цуглуулсан бол Калифорни мужийн сенатч Камала Харрист 12 сая гаруй ам.доллар хандивласан гэж “Хилл” сонинд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрбээр өмнөх амжилтаа давтах буюу түүнээс ч илүү амжилт гаргана гэж үзжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна   
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй