Шууд Chart

УБ-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил энэ сарын 25-аас эхэлнэ

2019-04-15 16:43:17

УБ-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил энэ сарын 25-аас эхэлж 11 дүгээр сард дуусахаар болсон. Энэ хугацаанд тус замын зорчих хөдөлгөөнийг түр хааж зарим зохицуулалтыг хийхээр болжээ.

Тус зам нь өдөртөө 6000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог, хөдөлгөөн урсгал ихтэй. Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сумдын зорчигчид одоо байгаа замын хажуугаар гаргах түр замаар зорчих бол хойд бүсийн Хөвсгөл, Булган аймгийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилан, Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар уруу нэвтрүүлэхээр зохицуулж байгаа ажээ. Мөн том оврын автобус, том даацын машинуудыг гал тэргэнд шилжүүлж ачуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд хот хоорндын тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчлэх  үнээ өөрчлөхгүй, мөн цагийн хуваариа хөдөлгөхгүй юм байна.

Дархан –УБ чиглэлийн 204 км замын хоёр эгнээг Азийн Хөгжлийн банкны 80 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилж, харин шинээр барих хоёр эгнээ замын хөрөнгө оруулалтыг Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэхээр болжээ. 


УБ-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил энэ сарын 25-аас эхэлнэ  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй