Шууд Chart

Чөлөөтийн охидын баг хүрэл цомын эзэн болжээ

2019-04-15 17:04:23

АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубийн нэрэмжит “Sem world duals” залуучуудын багийн тэмцээн энэ сарын 13-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо. Тус тэмцээнд Монголоос спортын мастер . Эл тэмцээнд найман баг өрсөлдсөн бөгөөд манай бөхчүүд хэсгийн барилдаанд зохион байгуулагч “Wyoming Seminary” клубт 5:6-гаар хожигдсон ч, Финланд, Эстонийн тамирчдын холимог багийг 6:2-оор, Нью-Жерси мужийн багийг 7:4-өөр ялсан. Улмаар гуравдугаар байрын төлөөх барилдаанд Канадын охидыг 6:5-аар буулган авснаар хүрэл цомын эзэн болов.

Дээрх тамирчдыг Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат дасгалжуулсан бол тус тэмцээнийг олон улсын шүүгч А.Дарханбаатар дэнсэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөтийн охидын баг хүрэл цомын эзэн болжээ  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй