Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2019-04-16 06:31:23

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

2019 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, баруун аймгуудын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 18, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй