Шууд Chart

Сугалааны хонжвор таарсан бол хэзээ орох вэ

2019-04-16 11:26:33

1. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам-ын

4.10. Хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугаалны урамшуулалаас татгалзсанд тооцно.

2. 7.1. Сугалаанд оролцогч нь сугаалны тохирлоор хожсон урамшуулалаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан дараах харъяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:

7.1.1. Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ 1000,000 ( нэг сая) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.

7.1.2. Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ 1000,000 ( нэг сая) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.

7.1.3. Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3. 7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно.


Сугалааны хонжвор таарсан бол хэзээ орох вэ  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-16 19:07
Баримтны цаасан дээрх бичилт удахгүй өөрөө арилаадбайх юм ямар учир бна тэгэхэдцаанаас баримт шаардаад байхгүй юмуу арилсан бол өргөдөл өөр олон юм шаардаж байгаад худлаа болох юмшиг лбайна даа ер нь ямарч байсан хэцүү худлаа люм шигямар нэгэн шалтаг гаргаж лтаарна даа хөө
Зочин [127.0.0.xxx] 2019-04-16 17:02
Miniih taaruu

Бидэнтэй нэгдээрэй